ОБГ-ын удирдлагууд гамшиг ослын талаарх мэдээллийг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-26 16:27:10
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой байдлыг газрын удирдлагууд Дархан сумын удирдлагуудтай уулзан цаг үеийн болон гамшиг осол, гал түймрийн талаарх мэдээллийг өглөө.

Ард иргэдийг гал ус, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд ОБГ, сум орон нутагтай ажлын уялдаа холбоогоо илүү нягтруулан, сургалт сурталчилгааг зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэн ажиллах хүрээнд ийнхүү уулзалдлаа.
Үүнд иргэдийн өөрсдийнх нь оролцоо, үүрэг хариуцлага ч чухал юм. ОБГ-аас “Иргэдийг гамшгаас хамгаалах дадлага сургалтын цогцолбор”-оо түшиглэн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах томоохон хэмжээний дадлага сургалтыг энэ онд зохион байгуулан 50 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн аж.2017 онд аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол 209 удаа тохиолджээ.
Ослыг ангиллаар нь авч үзвэл өндөр үзүүлэлттэй объектын гал түймэр өнгөрсөн онд 171 удаа гарсны 148 нь Дархан суманд гарчээ. Энэ нь 2016 оноос 16.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Зөвхөн объектын гал түймрээс гадна үйлдвэрлэлийн осол, гол нуурын усанд унаж осолдсох, угаартах, тээврийн хэрэгслийн осол зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой ослууд өссөн байна.

Л.Отгонбаатар
 
 
Холбоотой мэдээ