Он гарсаар галын дөрвөн дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 он гарсаар аймгийн Онцгой байдлын газарт гал түймрийн дөрвөн дуудлага иржээ. Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн бие бүрэлдэхүүн шурхай ажилласаны дүнд ард иргэдийн 45 сая 350 мянган төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Дээрх дөрвөн ахуйн түймэр нь цахилгааны аюулгүй байдал, пийшин зуухны аюулгүй байдал зөрчигдсөнөөс болж гарсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.
Мөн тус газраас 2018 оны 1 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд ангилалын сургалтын төлөвлөгөөний дагуу Урьдчилан сэргийлэх тасаг, гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн хоёрдугаар салаа, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 25 ажилтан, Мэргэжилийн хяналтын газрын 28 ажилтанд гал унтраах тархалтын сургуулилт зохион байгуулжээ. Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг осол гарсан үед шуурхай арга хэмжээ авч, хамтран ажиллах, “Байгууллагын галын аюулгүй байдал”, “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ” зэрэг сэдэвт дөрвөн цагийн танхимын болон тархалтын сургуулилтыг хийсэн байна.

Т.Одончимэг