Д.Трамп: Америк мөрөөдөл биелэхэд хамгийн тохиромжтой үе ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-31 10:57:42
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мягмар гарагийн орой орон нутгийн цагаар 21.00 цагт “Улс орны нөхцөл байдлын тухай” илтгэлээ Конгресст анх удаа тавих аж. Д.Трампыг үг хэлэхээс өмнө Цагаан ордон түүний илтгэлээс зарим ишлэлийг тараасан байна.  

Тухайлбал, түүний илтгэлд “Америк мөрөөдлөөр амьдрахад хамгийн тохиромжтой цаг үе өнөөг хүртэл бүрэлдэж байсангүй. Татварын мэдэгдэхүйц хөнгөлөлт нь нийгмийн дунд давхарга, жижиг бизнес эрхлэгчдэд ихээхэн таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлснээс хойш ойролцоогоор 3 сая хүн мянга мянган ам.долларын урамшуулал эдэллээ. Мөн бид дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн экспортлогч боллоо” хэмээн дурдсан байна.
 
Э. Аянзаяа 
 
Холбоотой мэдээ