Мөрөн суманд "Гудамж төсөл" хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ онд "Гудамж" төсөл хэрэгжүүлэхээр болж, ажлын хэсэг анхны хуралдаанаа хийв. Өнгөрсөн онд Мөрөн хотын мастер төлөвлөгөөний дагуу дунд тойргийн 9,8 км авто замыг барьсан бол энэ онд "Гудамж" төслийн хүрээнд төв дөрвөн замаас хэвтээ, босоо тэнхлэгийн дагуух газрыг иж бүрэн тохижуулах ажээ.
Эхний ээлжинд төв дөрвөн замын замыг 4 эгнээ болгон өргөсгөж, үерийн усны сувагчлал, дугуйн зам байхаар төлөвлөн зураг, төсвийг хийлгэхээр боллоо. Гудамж төслийг цаашид тодорхой үе шаттай хэрэгжүүлж Мөрөн хотын төв хэсгийг жишиг байгууламж бүхий ногоон хот болгох зорилт тавьж байгаа гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх хэлж байлаа.

Б.Гантуяа