Алтай хотын гудамжаар золбин нохой сүрэглэж байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:07:38

Говь-Алтай аймгийн төв Алтай хотын гудамжаар золбин нохой сүрэглэж хотын тохижилтонд муугаар нөлөөлж, бохирдуулж байгаагийн зэрэгцээ хүнд халдан ноцож гэмтээх явдал гарсаар байна.

Хөдөө сумдаас олон арван гөлөг авчирч аймгийн төвд хаяснаас золбин нохойн тоо толгой байнга нэмэгдэж байдаг ажээ. Үе үе нохой устгах ажил хийдэг ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Үүнээс гадна нохойн халдварт өвчин гарч халуурч үхэх явдал ч байна. Хотын захирагчийн алба, хот тохижуулах газраас тодорхой арга хэмжээ авахгүй бол Алтай хотын гудамж араатан нохдын эзэмшилд шилжих нээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ