“Манай хороо-Миний гудамж” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2018-03-06 11:56:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг энэ сарын нэгнээс аравдугаар сарын нэгнийг хүртэл зарлаад буй.

Аянд нийслэлийн 9 дүүрэг, 152 хороо, хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хамрагдах юм. Дүүргийн дэд ажлын хэсгээс иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчинг бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд удирдамжийн дагуу “Сайн” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “Муу” тусгай тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт нааж ажиллах юм.  

Аяны хүрээнд:

  1. Шилдэг тохижилттой дүүрэг 1, 2, 3-р байр
  2. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, байр тусгай 5
  3. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 5 байгууллага
  4. Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 байгууллага
  5. Шилдэг тохижилттой хороо /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  6. Шилдэг тохижилттой өрх /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  7. Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага 1, 2, 3-р, 100 өрхөд жимсний мод гэсэн үзүүлэлтээр шалгаруулан байр эзлүүлж, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичиг, жимсний модоор урамшуулан шагнах юм. Шагналыг Нийслэлийн 379 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд гардуулна.

Иймд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрхийг энэхүү аянд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

Б.Туул

Холбоотой мэдээ