Олон нийтийн цагдаа нарын анхдугаар зөвлөлгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-25 12:05:28

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамтарсан анхдугаар зөвлөлгөөн өчигдөр болов. Уулзалт, зөвлөлгөөнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, НЗДТГ, Иргэний зөвлөлийн удирдлагууд оролцлоо. 

Зөвлөлгөөнд олон нийтийн цагдаагийн 224 ажилтан оролцож нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үнэлэлт, дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэв. Олон нитйийн цагдаа нар санал, хүсэлтээ удирдлагууддаа сонсгож нэгдсэн уриалга гаргасан байна. Цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн “Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал” сэдвээр, “Шударга Монгол цагдаа” төрийн бус байгууллагын захирал Г.Мичид “Цагдаа иргэдийн хоорондын харилцаанд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр итгэл тавьж, санал асуулга явууллаа. Идэвх санаачлагатай, бусдыгаа манлайлан ажилласан олон нийтийн цагдаагийн ажилтан С.Лхагвасүрэн, Т.Алтансүх, Г.Гантуяа нарыг НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр, Л.Гомбодорж, Х.Энхсаруул нарыг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны “Талархал”-аар, Г.Тэмүүжин, Б.Жаргалбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын  “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшуулсан байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ