Татварын багц хуулийн төслийг иргэдэд танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулан танилцуулж байгаа юм. Увс аймгийн бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд хуулийн төслийг танилцуулах санал бодлыг нь сонсох хэлэлцүүлэг өнөөдөр аймгийн Татварын хэлтэст боллоо.
Татварын тухай хуулиудад олон чухал өөрчлөлтүүд тусгагдсан байна. Тухайлбал, Өмнө нь бүх аж ахуй нэгжүүд жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсан бол энэ хуулиар ангиллын дагуу буюу том аж ахуй нэгжүүд жилдээ дөрвөн удаа, дунд, жижиг аж ахуйн нэгжүүд хоёр удаа, бичил бизнес эрхлэгчид жилд нэг удаа тайлан гаргахаар тусгажээ. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг оны эцэст биш улирал тутамд олгох гэх мэтчилэн өөрчлөлтүүд гарсныг иргэдэд мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн татвар төлөгчид Сангийн яамны http://mof.gov.mn/ вэб сайтаар орж мэдээлэл авах, санал бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой байна.

Б.Батхүү