“FRC PLUS: Investment” илтгэлийн уралдаан зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-16 09:52:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн туршлага, мэдлэгийг олон нийтэд хүргэх, судлаачдын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг дэмжих, идэвхжүүлэхээр  “FRC PLUS: Investment” илтгэлийн уралдаан зарлажээ.

Уралдаанд оролцогсод  нас, хүйс, мэргэжил, боловсролын ямар ч шалгуур тавихгүй бөгөөд хүссэн хэн бүхэн “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж”, “FinTech-Хөгжил” гэсэн хоёр сэдвээс сонгож, өөрийн мэдлэг, туршлага, илтгэх ур чадвараараа өрсөлдөх боломжтой аж.

Гурван үе шаттайгаар зохион байгуулах уг уралдааны эхний шатанд оролцогсод илтгэлийнхээ хураангуйг, хоёрдугаар шатанд дэлгэрэнгүй илтгэлээ танилцуулах бөгөөд эдгээр шатнаас шалгарсан оролцогсод FRC PLUS-ын тайзнаа гарах эрхтэй болох юм. Гурав дахь буюу урнаар илтгэх, яруу илэрхийлэхийн үе шатны шалгаруулалтыг дүрс бичлэгт буулган Хорооны цахим хуудсанд байршуулна хэмээн мэдэгдлээ.

Хороо цаашид санхүүгийн зах зээлийг таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шинээр нэвтэрч буй технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, хүртэх өгөөж, хүлээх эрсдэл, хөгжлийн шинэ санаачилгыг дэлгэрүүлэх үүднээс "FRC PLUS"-ыг цувралаар зарлан явуулах юм байна.

Уралдааны удирдамжийг http://mse.mn/uploads/images/test/frc_plus_investment.pd эндээс авна уу.
 
Холбоотой мэдээ