Орхон аймгийн үерийн далан барих ажилд БНСУ дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-04 18:12:55
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Бомян Монгол” ХХК-ийн Ким Сог Мүг нар Эрдэнэт хотын үерийн нэгдсэн далан барих, инженерийн шугам сүлжээ байгуулах чиглэлд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

2015 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Хотын үерийн хамгаалалтын далан суваг” барих зургийн ажлыг “ЭКОС” компани гүйцэтгэсэн. Харамсалтай нь хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүйгээс өнөөдрийг хүртэл бариагүй байгаа юм.
Уг зураг төсвийн дагуу хотын хэмжээнд нийтдээ 44.6 км үерийн хамгаалалтын далан барихад  22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм.  Иймд “Бомян Монгол” ХХК –тай хамтран ажилласнаар үерийн далан болон инженерийн шугам сүлжээний асуудлаа шийдвэрлэх боломж нээгдэж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ