Хөвсгөлийн 25 цэрэг эрүүл мэндийн шалтгаанаар буцаж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:02:48

Хөвсгөл аймгаас 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Увс аймгийн Улаангомын Хилийн 0245-р ангид цэргийн албанд мордсон эрчүүдээс 25 цэрэг эрүүл мэндийн байдал тэнцэхгүйн улмаас нутагтаа буцаж иржээ.

Батлан хамгаалах хууль сахиулах цэргийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгээс 5 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг очиж 2-р ээлжийн цэргүүдэд эмнэлгийн үзлэг хийж 39 цэргийг өвчний оношоор ялгасан байжээ. Иймээс Хөвсгөл аймгийн Цэргийн штабын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлэгийн дарга бүхий ажлын хэсэг тус газар хамтран ажиллаж эрүүл мэндийн үзлэг дахин явуулж 25 цэргээ нутагт нь авчирчээ.

Цэргүүдийн 11 нь Мөрөнгийнх,  14 нь бусад сумдынх бөгөөд зан төрхийн буюу сэтгэцийн өөрчлөлт, цөсний чулуу, уушгины хатгалгаа, уналт зэрэг өвчний улмаас цэргийн алба хаах боломжгүй гэж үзжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ