Эдийн засгийн хүндрэлээс болж олон зүйлийг хийх боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:10:15

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 2016 оны төсвийн төслөө хуулийн хүрээнд буюу 11 сарын 24-ий өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатарт өргөн барьлаа.

Тэрээр “Ирэх он бол  шат шатны байгууллагын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа бидний ард иргэддээ  амалсан амлалт баталсан хөтөлбөр биелэх үр дүнгээ тооцох хариуцлагатай сүүлийн жил юм. Төсвийн төсөлдөө орон нутагт тодорхой асуудлыг шийдэж үр дүнг гаргахаар төсвийн хуваарилалтыг гаргаж тооцсон, гэхдээ эдийн засгийн хүндрэлээс болж төсөв багассаны улмаас олон зүйлийг хийж хэрэгжүүлэх боломжгүйд хүрч байгаа ч нутаг орны өмнө зайлшгүй тулгамдсан зорилтот асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” гэдгийг хэлж байлаа.

Аймгийн Иргэдийн хурлын дарга Т.Болдбаатар төсвийн төслийг хүлээн авч “Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа аймаг орон нутгийн хамгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх гэдэгт итгэлтэй байна. Бид ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцэж дараа нь Иргэдийн хурлын төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн батлах болно” гэдгийг хэлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ