Сүхбаатарт малын үнэ хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 09:52:51

Хэдийгээр хүйтний эрч чангарч идэшний цаг эхэлсэн ч Сүхбаатар аймагт малын үнэ ханш түрүү жилийнхээс хямдхан байна.

Хонь, үхрийн гулууз махны бөөний үнэ  кг нь 3500-4000, ямаа, адууных 2500-3500 төгрөг байна.  Хонины арьс 3000, ямааных 17000,  адуу, үхрийн шир 20000-30000 төгрөгийн үнэтэй байна.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ