Крымын гүүрийг нээж байгааг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-17 11:34:22
ОТТАВА. /ТАСС/. Крымын гүүр нээгдэж байгааг Канад улс зэмлэн буруушааж байгаа бөгөөд Украины бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг юм гэж үзэж байна хэмээн Канадын гадаад хэргийн сайд Христя Фриланд мэдэгдсэн байна.
 
Тэрбээр хэлэхдээ “ОХУ-ын зүгээс Украины бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж буй бас нэгэн хэрэг бол Крымын гүүр юм. Гүүрийг нээх нь Крымын хойгийг хууль бусаар эзэмших явдлыг бэхжүүлэх, тус хойгийг Украины бусад нутаг дэвсгэрээс хүчээр тусгаарлах зорилготой юм. Манай улс Украины бүрэн эрхт байдлыг урьдын адил бүрэн дэмжинэ.Олон улсын дүрэм журам, хэм хэмжигдэхүүний үндсэн зарчмуудыг зөрчихөө болихыг ОХУ-д бид уриалж байна” гэжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ