Сумдын нийгмийн ажилтнууд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ур чадварт суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-17 17:45:06
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Гэр бүлийн сар" аяны хүрээнд сумдын нийгмийн ажилтнуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх анхан шатны ур чадвар олгох сургалтыг анх удаа болж өнгөрлөө. 
Уг сургалтыг мэргэжлийн нийгмийн ажилтнуудад зориулан тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулсан юм. Сургалтыг Улаанбаатар хотоос "Сэтгэлийн өнгө" ТББ-ын тэргүүн сэтгэлзүйч, доктор Г.Наранбаатар хүрэлцэн ирж мэдлэг олгов.
Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгууллаа. 
"Энэ сургалтын үр дүнд сум бүрийн мэргэжлийн нийгмийн ажилтнууд сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө өгөх бүрэн чадамжтай боллоо" хэмээн санаачлан зохион байгуулагч тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн юм. 
 Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ