"Чухаг-2" хотхоны нээлттэй өдөрлөг болж байна

Монголын мэдээ | Нийгэм
gantuya@montsame.mn
2018-05-26 12:39:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах "Чухаг 2" хотхоноос орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулж байна. 

Уг нээлттэй өдөрлөг 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэдэд ипотeкийн найман хувийн зээлд хэрхэн хамрагдах болон тус зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулсан төлбөрийн уян хатан нөхцлийг авах боломжийг танилцуулж буй аж.
"Чухаг 2" хотхон нь уран зургийн галeрeй, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг бүхий жишиг цогцолбор хотхон юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ