Уул уурхайн салбар 183.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-05 15:15:15

Уул уурхайн сайдын энэ оны төсөвт төвлөрүүлэх багцын орлого 183.5 тэрбум болж, 101.3 хувьд хүрсэн талаар УУЯ-наас мэдээллээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 40.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 28.8 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 4.3 тэрбум төгрөг, бусад орлого 7.3 тэрбум төгрөг болжээ.

Газрын тосны газар нийт 139.5 тэрбум төгрөгийн орлого олсон бол бусад эх үүсвэрээс 3.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ