Хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-03 12:19:52
Увс /МОНЦАМЭ/. Зуны дэлгэр цагт иргэд ихэвчлэн амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорих нь түгээмэл байдаг. Ингэж явахдаа тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг зөв тохируулж явдаггүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй, бага насны хүүхдийг буруу тээвэрлэдэг зэргээс үүдэн зам тээврийн осолд өртөх эрсдэл үүсдэг аж. Иймээс аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-аас жолооч нарыг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа.

Түүнчлэн сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил таслан зогсоогдохгүй байгааг хэллээ.
“Наймдугаар сарын 20-ыг хүртэл хүмүүс амралт, чөлөөт цагаараа хөдөө орон нутгийг зорьдог. Гэвч орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс болж аваар осол гарах нь нэмэгддэг. Жолооч төдийгүй автомашинд зорчиж буй хүн бүр хамгаалах бүсийг зүүж хэвших шаардлагатай. Учир нь хамгаалах бүс хэрэглэснээр гарч болох эрсдлээс 60-75 хувь хамгаалдаг” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч Ц.Бямбажаргал хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ