Морь унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын хурдан морины салбар комиссоос энэ жил унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ГБХЗХГ-ын байранд унаач хүүхдүүдийг зориулалтын төхөөрөмжөөр нэг бүрчлэн хурууны хээгээр нь бүртгэж эхлээд байна.
Өмнө нь унаач хүүхдийн амь насыг 30 мянган төгрөгийн хураамж төлөөд даатгаж байсан бол энэ жилээс 100 мянган төгрөг болгож өсгөн нөхөн олговрыг тав биш 20 сая төгрөгт хүргэхээр зорьж байна. Иймд уяачид унаач хүүхэддээ онцгой анхаарал хандуулах нь чухал байгааг сануулав. Тэрчлэн хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг шинэчилсэн бөгөөд үүнд өмнөх стандартын хувцас дээр нэмэгдэж, шилбэний хамгаалалт, зориулалтын нүдний шилийг зүүлгэхээр болсон байна. Мөн хамгийн гол нь унаач хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр хурдан морь унуулах юм байна.
Өнгөрсөн хугацаанд зарим уяач нар унаач хүүхдийнхээ эрх ашиг, аюулгүй байдлыг хөсөр хаяж, моринхоо амжилтыг урьтал болгосны улмаас морь уралдааны үеэр унаач хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдол олон гарчээ. Иймд энэ жилийн баяр наадмаар морь уралдааны зохион байгуулалт, үүн дотроо унаач хүүхдийн аюулгүй байдалд бодитоор анхаарал хандуулах тал дээр холбогдох байгууллагууд дорвитой хяналт тавьж ажиллаж байна.

Б.Батхүү