Маркетингийн салбарын шилдгүүдийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2015-12-07 15:13:03

Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тус салбарын мэргэжилтнүүд болон тэдгээрийн ажил, бүтээлийг нээн илрүүлэх, олон нийтэд таниулах “Маркетинг Авардс 2015” ёслолын ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

Нийт 12 номинациар 3 үе шаттай санал хураалтаар номинаци тус бүрээс “Шилдэг-1” нэр дэвшигчийг тодруулах юм.

Энэхүү ёслолын ажиллагааг орон даяар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд Топ нэр дэвшигчдийг зарлан, “Шилдэг-1” нэр дэвшигчийн цом гардуулах юм.

Оны шилдэг маркетер, брэнд менежер, судлаач, орон нутгийн маркетер, маркетингтай байгууллага, шилдэг брэнд, маркетингийн кампанит ажил, маркетингийн агентлаг, шилдэг контент, шилдэг суваг, шилдэг маркетингтай төрийн байгууллага, шилдэг маркетингтай төрийн бус байгууллага зэрэг номинацийг шалгаруулах аж.

Шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал, нэр дэвшихтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9009-1019, 8808-6030, 8805-9595 утас болон "www.facebook.com/mongoliannationalmarketingassociation" пэйж хуудаснаас авах боломжтой.

Тус ёслолын ажиллагаа энэ сарын 29-нд “One event hall”-д болно.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ