Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-07-13 09:21:24
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Маргааш нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.  Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд зарим газраар, 16, 17-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Холбоотой мэдээ