350 гаруй төрийн албан хаагчид спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:24:19

Хөвсгөл Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын нэрэмжит төрийн албан хаагчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж 38 багийн 350 гаруй тамирчид гар бөмбөг, ширээний теннисний тэмцээнд оролцож 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорилоо.

Тэмцээний нийлбэр дүнгээр Рашаант сум шалгарч шилжин явах цомын эзэд болсон бөгөөд гар бөмбөгийн тэмцээнд  аймгийн Засаг даргын тамгын газрын баг алт, Цагаан-Уул сум мөнгө, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хүрэл медаль хүртжээ. Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар тэмцээнд амжилттай оролцсон тамирчидад баяр хүргэж "Иргэндээ ээлтэй" аймаг үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид гол үүрэгтэйг онцлон, төрийн албандаа нэр төртэй, үнэнч шударга зүтгэж, амжилт гаргахыг хүсч байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ