Холбооны салбарын 97 жилийн ой тохиож, ажилтнуудаа урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-30 10:20:36
Ховд/МОНЦАМЭ/ Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Ховд аймгийн газраас “Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын хурал” энэ оны  7 сарын 27-ны өдөр болж өнгөрлөө. Баярыг хурлыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МХС ТӨХХК-ийн Ховд аймгийн газрын дарга Б.Лхагвасүрэн нээж үг хэлж, оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Баярын хуралд үүрэн холбооны оператор компаниудын төлөөлөл уригдан  оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Харилцаа холбооны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан  зарим ажилчдыг шагнаж урамшуулав. Үүнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шагнал “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр Ашиглалтын менежер Ц.Дашцэрэн, “Хүндэт холбоочин” тэмдгээр Ерөнхий инженер Д.Алтанхуяг, “Жуух бичиг”-ээр Кабельчин С.Батболд нар шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэв. Мөн МХС ТӨХХК-ийн “Холбоочны алдар” өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шугамын 129 дүгээр станцын монтёр Х.Ганхүү, компаний “Баярын бичиг” үнэ бүхий зүйлээр Дөргөн сумын салбарын ажилтан Б.Бадамгарав, Газрын даргын “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнав.
Мөн сахиул Л.Угталдорж, “Аймгийн хүндэт” тэмдгээр ЛАЦ-ын ээлжийн инженер Я.Батжаргал, ээлжийн техникч Л.Баярсайхан, Аймгийн Засаг даргын  “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр ЛАЦ-ын ээлжийн техникч Х.Хөхөлдөөн, Дуут сумын салбарын ажилтан С.Ганжаргал, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу инженер” тэмдгээр Кабель шугамын инженер Д.Ганбат, “Тэргүүний залуу” тэмдгээр Дамжуулах байгууламжийн инженер Г.Амармэнд, жолооч Б.Алтаншагай нар тус тус шагнуулсан байна.
А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ