“LEAD Mongolia-2018” хөтөлбөрийг Алтайн залууст танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-06 17:41:05
Говь-Алтай /МОНЦАМЭ/ АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “World Learning” ТББ-ын хэрэгжүүлж буй “LEAD Mongolia” ээлжит хөтөлбөр зарлагдаж эхэлсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн залууст зориулан энэ сарын 8-ны өдөр уг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно.
 
Хөтөлбөрт шалгарснаар залуус өөрсдийгөө хөгжүүлэн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй салбар салбарын (төрийн алба, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, хувийн хэвшил) чадварлаг залуус АНУ-д солилцоогоор суралцах бөгөөд манлайлах чадвараа сайжруулан багаараа төсөл хэрэгжүүлэх юм. 
“LEAD Mongolia” хөтөлбөр нь эх орондоо эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй 25-40 насны манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, Монголын өнцөг булан бүрээс ирсэн зорилго нэгтэй чадварлаг залуустай танилцах, цогц сургалтанд хамрагдан манлайлах чадвараа сайжруулах, харилцан суралцах, нөлөөллийн ажил хийх, иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл дээр ажиллах зэрэг олон боломж олгодог хөтөлбөр билээ. Тиймээс Алтай нутгийн залуусыг уг танилцуулга уулзалтад идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс хүслээ. Уулзалт Лхагва гарагийн 11 цагт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно.

Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ