В.Путин Ким Жөн Унд баярын бичиг илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-15 12:45:11
twitter.com/Nyamkanmk
ТОКИО. /TASS/. Солонгосыг Японы дарлалаас чөлөөлсний 73 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд баярын захидал илгээжээ. Энэ захидалдаа тэрбээр Ким Жөн Унтай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ойрын ирээдүйд удирдагч Ким Жөн Унтай уулзаж, БНАСАУ болон ОХУ-ын харилцаанд тулгамдсан асуудал болон бүс нутгийн чухал асуудлаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байна хэмээн захидалд бичжээ.

Мөн тэрбээр хоёр улсын харилцаа нөхөрсөг, ажил хэрэгч замаар хөгжсөөр байна гэж дурдаад, ОХУ, БНАСАУ, БНСУ-ыг хамарсан гурван талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр Солонгосын ард түмэн Японы дарлалаас чөлөөлөгдсөн билээ.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ