Оросыг рублийн ханшийн уналт, үнийн өсөлт хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2015-12-09 12:19:03

Мягмар гаригт дэлхийн зах зээл дээр  нефтийн үнэ 2009 оны хоёрдугаар сараас хойш анх удаагаа  40 ам.доллараас доош буурсан явдал нь  дэлхий нийтийг шоконд оруулав.

Энэхүү уналт дэлхийн нефть экспортлогч орнуудын байгууллагаас  (ОПЕК) нефть олборлолтын хэмжээг  бараг хэвээр буюу 31,5 сая баррель үлдээх тухай шийдвэртэй холбоотой  Оросын ХМХ-дэд  бичжээ. "Новые Известия” сонин өнөөдрийн дугаартаа   Орос улсын  хямралаас гарах хэтийн төлөв  тодорхой бус хугацаагаар уртассаж байгаа төдийгүй Оросуудыг рублийн ханшийн уналт, үнийн өсөлт хүлээж байгаа тухай шинжээчдийн  таамгийг өгүүлжээ.     

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ