Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЭУ-ын элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-08-31 11:09:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 30-ны өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабу-г эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
 Уулзалтын үеэр Элчин сайд Суреш Бабу Гадаад харилцааны яам хоёр жилийн турш бүх талын тусламж, дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлж Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний тухай танилцуулав.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажилласан хоёр жилийн хугацаандаа Элчин сайд Суреш Бабу хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны яам өндрөөр үнэлж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэж, Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсэв.
 

Холбоотой мэдээ