Үймээн дэгдээсэн жагсагчдыг баривчлан саатуулсан байна

Дэлхийд | Нийгэм
172@montsame.mn
2018-09-02 12:45:27
МОСКВА. /РИА Новости/. Германы зүүн өмнөд нутгийн Хемниц хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар 300 орчим хүнийг баривчлан саатуулсан тухай цагдаагийн газраас гаргасан мэдээлэлд тэмдэглэжээ.
 
Хууль хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, янз бүрийн нам болон хөдлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд 9,5 мянга орчим хүн оролцсон байна.
 
Ням гарагийн оройны байдлаар зодолдох, өмч хөрөнгө эвдэн сүйтгэх, цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлэх, хориотой байгууллагуудын сүлд тэмдэг ашиглах зэрэг хууль зөрчсөн 25 үйлдэл бүртгэгдсэн аж.
 
Наймдугаар сарын 26-ны өглөө болсон зодооны үеэр 35 настай герман залуу алагдсан ба энэ хэрэгт сэжиглэгдсэн Сирийн нэг иргэн, Иракийн нэг иргэнийг баривчилсан байдаг. Энэ өдөр олон зуун хүн гадны цагаачдыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж эхэлсэн юм.
 
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ