Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 17:27:38

Булган аймагт болсон үйл явдлын товч мэдээ

                                               Эмч нарт мэдээлэл өглөө

Анагаахын шинжлэх ухааны гавьяатууд Булган аймагт ажиллаж Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн эмч нар гээд 90 гаруй хүмүүст ёс зүйн харилцаа хандлагын талаар мэдээлэл өглөө. 

Тэдний багийн бүрэлдэхүүнд АШУҮИС – ын багш, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Х.Дамдинжав, АШУҮИС–ийн биологи гестологийн тэнхмийн эрхлэгч, доктор профессор А.Гүрбадам болон тус сургуулийн багш докторууд байлаа.

                                           Тогооч нар ур чадвараараа өрсөлдлөө

Монголын мастер тогооч нарын холбоо, монголын тогооч нарын холбоо, ХХААЯамтай хамтарсан мастер тогооч шалгаруулах уралдаанпд 9 багийн 27 тогооч ур чадвараараа өрсөлдлөө. Тэд  6 үзүүлэлтээр оролцож 76,3 оноогоор Аймгийн нэгдсэн эмнэлгийн тогооч Дамдинсүрэнийн Нарачимэг тэргүүн байр эзэллээ. Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас тэмцээний өмнө 11 сумын 101 тогоочийг ур чадварын хичээлд хамруулж, тэднээс 67 тогоочийг  адистатчилсан сургалтанд хамрууллаа.

                                            Туслах багш нарыг бэлтгэнэ

Хүүхэд харах үйлчилгээний хууль ирэх оноос хэрэгжих гэж байгаатай холбогдуулан цэцэрлэгийн туслах багшийн болон хүүхэд харахад сургах богино хугацааны сургалт хичээллэж эхэллээ. Сургалтанд хамрагдагсдад Хөдөлмөрийн яам, ХХҮТ – өөс олгодог чадамжийн гэрчилгээ болон, мэргэжлийн үнэмлэх олгох юм байна. Сургалт  14 хоног хичээллэх бөгөөд 180 мянган төгрөгний төлбөртэй юм байна.

                                                  Нууранд цөмөрч оржээ

Булган аймгийн Баян – Агт сумын Шарга багийн нутаг дэвсгэрт орших Цэвээн нэртэй нууранд чиргүүлтэй зил – 130 машин цөмөрч оржээ. Аймгийн ОБГ – аас 8 албан хаагч ажиллан одоогоор машины чиргүүлийг гаргажээ. ОБГ – аас баталгаагүй замаар, мөн зам товчлох зорилгоор гол нуурын дээгүүр машин мотоциклотой зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж сэрэмжлүүллээ.

  Захирамж гарган ажиллаж байна

Булган аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гарлаа. Үүнд мал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор уг захирамжийг гаргажээ. Энэхүү арга хэмжээний үеэр хяналтын постууд, гүүрүүдэд аймгийн Цагдаагийн газар, МХГ, БОАЖГ, ОБГ, Булган сумтай хамтран баг бүрдүүлэн ажиллах  юм байна. Арга хэмжээнд шаардагдах 5,8 сая төгрөгийг аймгийн байгаль хамгаалах сангаас гаргаж байна.

П.Батням

Холбоотой мэдээ