Хот хооронд зорчих автобусны тасалбарын үнэ 13 мянган төгрөгөөр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хот хоорондын зорчигч тээвэрлэгч автобуснуудын тасалбарын үнэ энэ сарын 1-ээс эхлэн нэмэгдсэн байна. Увс аймгийн төв Улаангомоос Улаанбаатар хот хооронд нэг талдаа амь даатгал төлөөд насанд хүрсэн нэг зорчигч өмнө нь 65 мянган төгрөгөөр, 12-аас дээш насны хүүхэд хагас зардлаар явдаг байсан юм. Тэгвэл одоо энэхүү тасалбар 13 мянган төгрөгөөр нэмэгдэж, Увс-Улаанбаатар хооронд зорчиход том хүн нэг талдаа 78 мянган төгрөг боллоо.
"Шатахууны үнийн өсөлт бүрийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр ирсэн ч тээвэрчид иргэдийн нуруунд ачаа болохгүй байх үүднээс зорчигч тээврийн тарифыг сүүлийн арван жил нэмэгдүүлэлгүй өдий хүрсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд шатахууны ханш 2.5-3 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс болж бид алдагдалтай ажиллаж байна” хэмээн хот хооронд зорчигч тээвэрлэгч компанид тайлбарлаж байна.

Б.Батхүү