ЕБС-иудад 18 мянган сурагч суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн хэмжээнд энэ жил Ерөнхий боловсролын 30 сургуульд 18 мянган сурагч, үүнээс нэгдүгээр ангид 1995 хүүхэд элсэн суралцаж байна. Мөн 30 цэцэрлэгт 7000 хүүхэд суралцаж байгаа аж. Энэ хичээлийн жилд аймгийн боловсролын байгууллага суралцагч нэг бүрийн сурлаганд амжилт гаргахад анхаарч ажиллах аж. Өнөөдрийн байдлаар аймгийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн ажил жигдэрч, үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.
Үүнээс гадна Увс аймагт мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтаар ажиллах хүч бэлтгэн гаргадаг Улаангом политехник коллеж, нягтлан бодох, эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Хөдөлмөрийн дээд сургууль тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Увс аймгийн боловсролын салбарын хувьд жил ирэх тусам томоохон шинэчлэл, амжилт дүүрэн онуудыг үдсээр байгаа юм. Тухайлбал, 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлж, өмнөх жилээс 6 байраар урагшилсан байна.

Б.Батхүү