Улаангомд гэрэлт гудамж байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын төв зам дагуу буюу Гиваан баатрын талбайг түшиглэн гэрэлт гудамж байгуулах ажил эхлээд байна. Тодруулбал, Хөдөлмөрийн дээд сургуулиас Монгол банкны чиглэлд Гэ хэлбэрийн зүрхэн тойрог бүхий гэрэлт гудамж байгуулах юм байна. Гэрэлт гудамжийн дагуу явган хүний зам, сандал, чимэглэл зэргийг хийх аж. Энэ ажлыг 38.9 сая төгрөгийн төсөвт өртгөөр бүтээж байгаа бөгөөд цаг агаар хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулах юм байна.
“Гиваан баатарын талбайг түшиглэн гэрэлт гудамж байгуулснаар иргэд, тэр дундаа хүүхэд залуус амарч тухлах тохилог орчин бүрдэнэ гэж үзэж байгаа. Улаангом сумын ИТХ-аар 2020 оныг хүртэл Улаангом хотын тохижилтыг сайжруулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Элхэмсэг Улаангом” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. “Элхэмсэг Улаангом” дэд хөтөлбөрийн хүрээнд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гудамж талбайн засвар шинэчлэл, камержуулалт, хөшөө дурсгал байгуулах гээд тодорхой ажлууд хийхээр тусгасан. Одоогоор Улаангомын төв талбай, төв зам дагуу гацуур мод тариад байна” хэмээн Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцог хэллээ.

Б.Батхүү