Хангал сум нэгж талбайгаас 230 центнер хүнсний ногоо хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-10 15:32:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 3,3 мянган тонн төмс, 1152 тонн хүнсний ногоо хураагаад байна.

Төмс ургацыг нийт талбайн 82,7 хувиас буюу 268,0 га талбайгаас хурааж, дунджаар 124,4 центнер ургац авчээ. Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөрөөс бусад суманд төмс хураах ажил дууссан аж.

Харин хүнсний ногоо тариалсан 149,4 га талбайн 91,5 хувиас 1152 тонн ургац хураасан мэдээ буй. Хангал, Булган, Хутаг-Өдөр, Бүрэгхангай суманд энэ жилийн ургац сайн байсөн бөгөөд нэгж талбайгаас 110-230 центнер хүнсний ногоо хураажээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ