Марш тактикийн тэмцээнд хилийн цэргийнхэн түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-05 22:08:57

Булган /МОНЦАМЭ/ Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ой, Баруун хязгаарын тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактик-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн Тэшиг суманд боллоо

Хилийн цэргийн 0286-р ангийн нэгдүгээр баг түрүүлж, Зэвсэгт хүчний 0234-р цэргийн ангийн нэгдүгээр баг, аймгийн Онцгой байдлын газрын баг удаахь байранд шалгарлаа.

- Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хилийн цэрэг, цагдаа онцгой байгууллагын 6 баг тэмцээнд өрсөлдсөн. Тэмцээний гарааны өмнөх ажиллагаа, 10 км-ийн маршийн гүйлт гэсэн үндсэн хоёр төрлөөр тэмцээнийг зохион байгууллаа. Маршийн гүйлтийн хугацаанд  буудлага, тактикийн ажиллагаа, байр зүй, химийн норматив, гранат шидэлт зэрэг төрлийн норматив гүйцэтгүүлж, авьяас, хүч чадал, ур чадварыг сорилоо гэж аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа ярилаа.

Ирэх хавар Хялганат тосгонд энэ тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ