Цагаанчулуут багийн гэрэлтүүлгийн 50 хувь нь гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-12 18:17:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт 312 гэрэлтүүлэг байдгаас 162 нь асахгүй байна.

Орхон аймагт сүүлийн таван жилд гэр хорооллын баг, гудамж бүрт лед гэрэл тавьсан. Гэвч Цагаанчулуут багт хийгдсэн гэрлийн 50 орчим хувь нь асахгүй байгаад иргэд бухимдаж “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-д удаа дараа гомдол гаргажээ.  Гэрэлтүүлгийн ажлыг “Энерц” ХХК хийхээр гэрээ байгуулсан ч сэлбэг, хэрэгслээ бэлтгэж хугацаа алджээ. Удахгүй ажлаа эхлүүлэх гэнэ.

Харин Эрдэнэ, Дэнж, Булаг, Баянбулаг, Наран багийн гэрэлтүүлгийн засварын ажил дууссан гэж “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК мэдэгдлээ. Тус компани өдөрт гурван ээлжээр гэрэлтүүлгийг засч байгаа ажээ. Нэг гэрэлтүүлэгт 56 ширхэг нүдэн гэрэл байдаг бөгөөд нэг нь л шатчихвал бүгд асдаггүй тул засвар үйлчилгээ хийхэд бэрхшээлтэй байдаг юм байна.

Холбоотой мэдээ