СҮХБААТАР: Гавьяат барилгачин Ё.Энхээ 45 төслийг амжилттай удирджээ
Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат барилгачин Ё.Энхээтэй аймгийн Засаг дарга М.Идэрбат уулзаж, хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр барилгын салбарт 40 орчим жил ажиллаж, энэ хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ, шүүх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, дотуур байр, банкны барилга зэрэг 45 төслийг амжилттай удирджээ.
46天