Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй үйлчилгээтэй байгууллагыг шалгаруулав
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, хэнтий аймагт “Бид өөрчлөгчид-We are Changers” нөлөөллийн арга хэмжээ 10 дугаар сарын 02-нд эхлэв. Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй үйлчилгээ бий болгосон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомыг гардуулсан.
2504 days