Архангайн нутгийн 40 шахам хувьд нь бэлчээрийн хүрэлцээ муу байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ жилийн зуншлага 7 дугаар сарын эхээр сайжирч 7-р сарын 10 гэхэд нутгийн 70 хувьд сайн, Чулуут, Хашаат, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар дунд үнэлгээтэй. 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгаар зуншлага хэвийн байлаа. Өнгөрөгч 8-р сарын 24-нд аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс харахад нутгийн 60 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувьд нь даац 1-3 дахин хэтэрсэн, 10 орчим хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна.
2481 days