“Төсвийн сахилга бат-Иргэдийн хяналт оролцоо” дэд хөтөлбөр хэрэгжинэ
Увс /МОНЦАМЭ/.“Төсвийн сахилга бат-Иргэдийн хяналт оролцоо” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулах “Хяналттай төсөв ба шинэ санаа” арга хэмжээ Улаангом хотноо боллоо. Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төсвийн захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар ил тод мэдээлэх, төсвийн харилцаанд иргэдийн хяналт оролцоог хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
2505 days