Яаралтай тусламжинд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөлдөх уулзалт болж байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Баруун бүсийн аймгуудын яаралтай тусламжийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон яаралтай тусламжийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Говь-Алтай дахь салбар сургууль, Нэгдсэн эмнэлэг хамтран баруун бүсийн аймгуудын яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн сургалт зөвлөлгөөнийг анх удаа Алтай хотноо зохион байгуулж байна.
2538 days