Ц.Мөнхнасан: Сумдын давсан орлогыг сумдад нь үлдээж, зарцуулах эрхийг нь өгч байгаа
Архангай /МОНЦАМЭ/ Архангай аймаг 11-р сарын 30-нд ИТ-ийн хурлаа хийж, аймгийн төсвөө батлаад байна. Энэ талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.- Архангай аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан саяхан болж, аймгийн 2019 оны төсвийг баталсан. Төсвийн онцлог юу вэ?- Бид 11-р сарын 30-нд аймгийн иргэдийн хурлаа хийж, аймгийн төсвөө ярилцаад, хийж хэрэгжүүлэх ажил, үндсэн чиглэлээ баталлаа. 2019 оны төсөвт орон нутгийн хөгжлийн санд таван тэрбум гаруй төгрөг ирж байгаа. Үүнээс 2.9 тэрбум нь аймагт зарцуулагдахаар, хоёр тэрбум нь сумдад зарцуулагдахаар шийдэгдээд ирсэн.
2570 days