БАЯНХОНГОР: Харааны бэрхшээлтэй хүмүүст цогц үйлчилгээ хүргэлээ
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Баянхонгор аймагт Канад улсын Лаурел Мэс заслын сан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын хамтарсан баг нүдний тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр аймгийн эмч мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох, зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулсан.
609 days