Нийгмийн даатгалын байцаагчдын Хангайн бүсийн урлаг, спортын наадам болов
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулсан Хангайн бүсийн урлаг, спортын наадам Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургууль дээр хоёр өдрийн турш боллоо. Хангай бүсийн урлаг спортын наадамд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын Нийгмийн даатгалын байцаагч ажилтнууд гээд нийт 60 орчим тамирчид спортын гарбөмбөг, сагсанбөмбөг, шатар, теннис гэсэн 4 төрөлд оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон.
2771 days