Энэ онд агнах ан, амьтадын тоог батлав
Хөвсгөл/МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ онд аймгийн хэмжээнд агнах зэрлэг ан, амьтадын тоог батлав. Аймгийн хэмжээнд 40 зэрлэг гахай, 20 бор гөрөөс 2600 ширхэг загасыг агнах зөвшөөрлийг олгосноос Алаг-Эрдэнэ суманд бор гөрөөс 1, 100 ширхэг загас агнах зөвшөөрлийг олгосон бол Цагаан Уул суманд 9 гахай, Чандмань-Өндөр суманд 8 гахай, Эрдэнэбулган суманд 7 гахай, Шинэ Идэр суманд 2 бор гөрөөсийг агнах зөвшөөрлийг олгохоор хэлэлцэж батлав.
2931 days