“Дайн ба энх"-ийг Дмитрий Медведев гэрээсээ уншиж оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОрос улсад өндөрлөж байгаа “Соёлын жилийн” хүрээнд Оросын суут зохиолч Лев Николаевич Толстойн “Дайн ба энх” романы өргөн олны уншлага болж байна.
Энэ сарын 8-12- ны өдөр хүртэл үргэлжилсэн сонгодог романы уншлагад оролцохыг хүссэн 1,3 мянган уншигч бүртгүүлжээ. Кампанит ажилд Орос улсын 20 гаруй хот хамарч байна. 60 цагийн өргөн уншлагыг оросын “Россия К”, “Россия 1”, “Маяк” радиостанцаар шууд дамжуулж буй юм. Уншигчдын дунд төрийн өндөр албаны хүмүүсээс гадна эрдэмтэн, багш, инженер, эмч, оюутан , сурагч, ажилчин, гэрийн эзэгтэй оролцов. Энэ сарын 12-ны өдөр Орос улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев ” Горки” дахь өөрийн харшийн ордноос “Дайн ба энхийн” хэсгийг уншиж энэхүү хөтөлбөрт оролцов.“Энэ нь ОХУ -д Соёлын жилийг хааж буй маш сайхан төсөл юм. Төсөлд Орос даяар янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс нэгдэцгээсэн. Ерөнхий сайд үүнд оролцох нь чухал бөгөөд сонирхолтой гэж үзсэн хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Наталья Тимакова тайлбарлажээ.
Москва хот. А.Огторгуймаа.