Лалын шашинтнууд бүгд нэгдэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-16 11:04:29

ТЕГЕРАН. /IRNA/. Одоогийн хүнд цагт дэлхийн лалын шашинтнууд бүгд нэгдэхийг Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани уриалсан байна.

“Лалын ертөнцөд хамгийн чухал зүйл бол бүх лалын шашинтны нэгдэл” гэж Соёлын хувьсгалын дээд зөвлөлийн хурлын үеэр тэрбээр хэлжээ.
“Лалын шашинтай эсвэл өөр шашинтай, шиит эсвэл суннит аль нь ч бай гэм зэмгүй хэнийг ч хөнөөхийг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж Роухани хэлжээ.
Ираны Гадаад хэргийн яамны мэдээллийг онцолж, “хэрэг явдлын цар хүрээг тодорхойлж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд Нигерийн Засгийн газар шаардлагатай арга хэмжээ яаралтай авахыг нөхцөл байдал шаардаж байна” гэж Нигерийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан талаараа тэрбээр хэлэв.
Лалын ертөнцөд давамгайлж буй нөхцөл байдал, ялангуяа, Нигерийн хойд нутагт сүүлийн үед болсон гамшигт үйл явдлын талаар тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухаритай утсаар ярих үеэрээ Ираны Ерөнхийлөгч хянан шалгасан байна.
Нигерид болсон хэрэг явдлын үеэр шархадсан хохирогчид, ялангуяа, шашны удирдагчийг харж хамгаалахыг Роухани хүсээд, лалын шашинтнуудад нэгдэхээс өөр зам үгүйг онцолжээ.

Х.Аминаа

 

Related news