Канадын санваартан Умард Солонгост насаараа хоригдох ял авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-16 16:17:27

ТОКИО. /Koydo/. Умард Солонгосын дээд шүүх Солонгос гаралтай Канадын иргэн, христийн шашны санваартан Лим Хён Суд бүх насаар нь хорих ял оноосон байна.  

Тэрбээр шашны болон хүмүүнлэгийн зорилгоор Умард Солонгост 100 гаруй удаа зорчжээ. Түүнийг “одоогийн төр засгийг түлхэн унагахыг оролдсон хэргээр” энэ оны нэгдүгээр сард баривчилсан байна.

Санваартан долдугаар сард хэвлэлийн бага хурлын үеэр буруугаа хүлээжээ. Тэрбээр тус улсад зорчих үедээ сонирхогчийн камераар зураг авч, түүнийгээ дараа нь интернэтэд байрлуулж байсан нь түүнийг дээрх хэрэгт буруутгах гол баримт болсон байна.

Лим Хён Сунаас гадна Умард Солонгост өөр гурван баригдсан нь тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж, хугацаагүйгээр засан хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлүүлэх ял оноосон Өмнөд Солонгосын иргэд аж.

Д.Жаргал

 

Related news