Мөсөн хотхонгүй шинэ жил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 11:18:43

Булган аймаг уламжлал болсон гэж болохоор мөсөн хотхоноо энэ жил байгуулахгүй гэнэ.

Мэдээж төсөв мөнгө хүрэлцэхгүй учраас хотхон байхгүй. Харин шинэ жилийн баярыг угтаж байгууллага хэлтэс, албан газар, аж ахуйн нэгжийхэн гаднах гоёл чимэглэлдээ сайтар анхаарч ач холбогдол өгөхийг байгууллага хэлтсийн дарга нарт санууллаа. Мөсөн хотхон байгуулдаг байсан Цогт хунтайжийн талбайд 31–ний үдэш 22 цагаас аймгийн баярын үйл ажиллагаа явагдах юм. Энэ үеэр халуун аарц, чацаргана, ил гал дээр шарсан шорлогны худалдаа хийгдэх ажээ. 

П.Батням

Related news