16220 хүүхэд хүүхдийн мөнгө авах урьдчилсан тооцоо гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-06 13:23:50

Төв аймагт Хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17-р түвшний 16220 хүүхдэд олгох урьдчилсан тооцоо байна.

Урьд нь уг мөнгө 23371 өрхийн 19238 хүүхдэд хүрдэг байсан бол журманд нэмэлт өөрчлөлт орсноор 3630 өрхийн 3018 хүүхэд хасагдах урьчилсан дүн гарчээ. Нийгмийн халамж үйлчилгээний хэлстийн албаны дарга А.Туяажаргалын хэлснээр амьжиргааны түвшний 18-20 дугаар бүлгийн иргэд түвшиний оноогоо хүлээн зөвшөөрөөгүй бол халамжийн мэргэжилтэнд өргөдөл гаргана.Ингэснээр  дахин үнэлгээнд оруулж,заасан түвшинд багтвал хүүхдийн мөнгө авах эрх үүсэх аж. Мөн 2013 оноос хойш төрсөн, үрчлэлтэй холбоотойгоор гишүүнийхээ тоог нэмсэн,эсвэл ямар нэг байдлаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаж чадаагүй иргэд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нэг давхарт бүртгэлээ хийлгэх боломжтой. Шинэчилсэн журманд заасны дагуу асрах, хорих газар байгаа, эцэг эх нь гадаад улсад амьдардаг ч хүүхэд нь Монголд байдаг, эцэг эх нь салсан, нас барсан,эсвэл өөр асран хамгаалагчтай болсон,хаяг байршил нь  өөрчлөгдсөн  1-17-р бүлгийн хүүхдүүд  дээрх мөнгийг авах эрх мөн адил  нээлттэй байна.

 Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Related news