Бүрэн тоноглолтой эмээл эрэлт ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 13:47:09

Ховд аймгийн Буянт сумын “Шинэ санаа Буянт” нөхөрлөл сүлжмэл, сур, суран эдлэл хийдэг. Анх сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн зээл авч сүлжмэл хувцас, малгай үйлдвэрлэж эхэлсэн.

Ховддоо баялаг бүтээж байгаа тус нөхөрлөл шинээр сур, суран эдлэл хийж бүрэн тоногтой монгол эмээл хийж бизнесээ улам өргөжүүлж  байна.

“Шинэ санаа“ нөхөрлөлийн хийж байгаа Монгол хүний монгол оюун ухаанаар бүтээсэн монгол морины ганган хээнцэр эмээл хамгийн их эрэлттэй бүтээгдхүүний нэг болоод байна. Бүрэн тоноглолтой эмээл улирлын чанараас хамаарч 300,0-350,0 мянган төгрөгөөр зарагддаг аж.

Үүнээс өмнө малчид, уяачид монгол эмээлийг Улаанбаатар хотын Нарантуул зах руу хүнд захиж авдаг байсан гэж нөхөрлөлийн эзэн М.Отгонцагаан хэллээ.

Эднийх  бас морины бүх төрлийн хэрэглэлийг захиалгаар хийдэг аж.

А.Бямбасүрэн

 

 

Related news